Background Banner
Background Banner
Background Banner
Background Banner
Background Banner
Background Banner

Илүү олон өрхийг Нарны халаалтын системтэй болгоё

Carousel image [object Object]1

About Project

Аяны тухай:

Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн бохирдол ихтэй нийслэл хотуудын нэг болоод байна. Өвлийн хамгийн хүйтэн өдөр агаарын бохирдол ДЭМБ-ын зөвлөж буй аюулгүй түвшнээс дунджаар 27 дахин их хэмжээнд хүрдэг. Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн халаалтыг сэргээгдэх эрчим хүчээр шийдсэнээр агаарын бохирдлыг бууруулсаар байна. Аль болох олон айл өрхийг сэргээгдэх эрчим хүчинд холбож, өөрсдийн амьсгалах агаарын чанарыг сайжруулахад Таныг оролцож, дэмжлэг үзүүлэхийг уриалж байна. Гэр хорооллын сонгогдсон өрхүүдийн нүүрсний хэрэглээг халах, сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлэх туршилтын төсөл Төсөл хамтран хэрэгжүүлэгчид: НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар

Цугласан дүн

Loading...

Зорилтот дүн

0
Carousel image 1
Carousel image 2
Carousel image 3
Carousel image 4
Carousel image 5

Сэргээгдэх эрчим хүч ашигласнаар гарч буй эерэг үр нөлөө:

Орчны агаарын чанар сайжрах

Угаартах аюулгүй

Цэвэр орчин

Цахилгааны хэрэглээ тасалдахгүй байх

Хүлэмжийн хий буурах

Questions

Түгээмэл асуулт, хариулт

Таны хандив илүү олон өрхүүд иж бүрэн нарны халаалтын системтэй болоход бодит дэмжлэг үзүүлнэ. Төсөлд хамрагдсан өрхүүдийн нүүрсний хэрэглээ багасаж, дулааны хуримтлууртай цахилгаан халаагуур хэрэглэснээрээ эрүүл, тав тухтай орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх давуу талтай.

Иж бүрэн нарны халаалтын системд доорх бүрэлдэхүүн хэсэг, үйлчилгээ багтана:

  • Гэрийн дулаалга (Хаалга, тооно, хаяавч)

  • Дулааны хуримтлуулттай цахилгаан халаагуур

  • Ухаалаг хэмжигч: Нарны халаалтын систем ашигласнаар агаарт нэвтрэх нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг хэмнэх боломжтой бөгөөд энэхүү машин сургалтын төхөөрөмжийн тусламжтайгаар хэмнэлтийг хянах боломжтой

  • Нарны хавтан

  • Тээвэрлэлт

  • Суурилуулалт

  • 2 жилийн даатгал

Таны хандив Улаанбаатар хотын гэр хороолол дахь зорилгот өрхүүд иж бүрэн нарны халаалтын системтэй болоход зарцуулагдана

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) нь ядуурлыг арилгах , тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтыг бууруулах, улс орнуудад хөгжлийн үр дүнгээ тогтвортой хадгалахад шаардлагтай чадамжийг бий болгох чиглэлээр дэлхийн 170 орчим улс орон, нутаг дэвсгэрт ажилладаг. НҮБХХ нь 1976 онд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өдгөө сайн засаглал, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдал, байгалийн нөөцийн менежмент гэсэн гурван үндсэн чиглэлээр ажиллаж байна.

Visit ourHelp Centerfor more Information.

Nano International
Bloomberg-tv
MIG Insurance
TDB Britto
Rotary
Central TV
IVCO
Medvic
kite
RF
Goverment-of-mongolia
gerhub
ureca
Nano International
Bloomberg-tv
MIG Insurance
TDB Britto
Rotary
Central TV
IVCO
Medvic
kite
RF
Goverment-of-mongolia
gerhub
ureca

Талархал

“If Only I Could Go Solar” хамтын санхүүжилт босгох аянд нэгдсэн танд талархал илэрхийлье.
Гэр хорооллын өрхүүд нүүрсний хэрэглээгээ халж, нарны халаалтын системтэй болсноор бид бүгдийн амьсгалж буй агаарын бохирдлыг бууруулахад Таны хандив бодит дэмжлэг үзүүллээ. 
Та энэхүү аяны талаар бусадтай хуваалцаж, агаарын бохирдолтой тэмцэхэд хувь нэмэр оруулаарай.

Холбогдох

11 - 327585

И-мейл:

registry.mn@undp.org

Хаяг:

НҮБ-ын байр, Нэгдсэн Үндэстний гудамж-14 тоот, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот-14201

Ажиллах хуваарь:

Даваа-Пүрэв, 08:30-17:30Баасан, 08:30-14:30